Marketing Mongolia

Marketing Mongolia Mongolian Marketing News, Review

14.00 - Үзэсгэлэн / нэр дэвшсэн байгууллагуудын сурталчилгаа
15.10 – Нээлтийн ажиллагаа
15.10 – 16.40 “Дэлхийн эдийн засгийн хямралын үеийн маркетингийн стратеги, бодлого: Бодит туршлагууд” ММХ-ны гишүүн, Австралийн Латроби Их сургуулийн маркетингийн зочин профессор Майк Тюрнер
16.40-17.00 Асуулт, хариулт
17.00-17.30 Завсарлага
17.30-19.00 Шагнал гардуулалт
“Зах Зээлд Манлайлагч - 2008” Оны шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
Read the rest of this entry »


Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчуудын “эрх чөлөөгөө” зоргоороо эдлээд удаж байна. Манай томоохон аж ахуйн нэгжүүдийн ТВ ээр бөмбөгдөх рекламууд сүүлдээ замбараагаа алдаж, реклам, сурталчилгаа гэдэг зүйлийг ямар ч үнэ цэнэгүй болгож байгааг бид орой болгон үзэж суугаа. Үүний хамгийн сүүлийн үеийн жишээ бол БСБ компанийн сар шинийн 70% -ийн хямдрал гэсэн реклам юм. Уг нь реклам нь Монгол хэл дээр, би ч монгол хүн учраас буруу сонсчихолгүй л ойлгосон юм. Рекламан дээр яах аргагүй л “Бүх бараандаа 70 хувийн хямдрал зарлалаа” гэж яриад байдаг. Сонирхоод дэлгүүрээр нь очтол яг л “бүх” бараандаа байж харагдана ш дээ. Хөргөгч, ТВ зэргийг сонихох санаатай очтол ямар ч байсан 70 хувийн хямдрал байсангүй. Ийм маягийн худал, хуурмаг рекламууд цацахаа боливол таарна. ТВ үүд нь ч гэсэн манайхаар гарч байгаа рекламны үнэн худлыг бид хариуцахгүй гэдэг ганц үг хэлээд л сууж л байдаг.


Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Шинэ 2009 онд Монголын Маркетингийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд “Зах Зээлд Манлайлагч - 2008” маркетингийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг 2009 оны 2 сарын 18-нд Улсын Драмын Эрдм ийн Театрт зохион байгуулна. Уламжлалт энэ арга хэмжээ нь 6 дах жилдээ болж байна. Манай шалгаруулалтын болзлыг хангасан байгууллага, маркетеруудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Шалгаруулалтын журам болон албан бичигтэй танилцана уу. 

Дэлгэрэнгүйг энэ сайтаас..


Mr.Pizza-г амталж чадсангүй

Author: Hantulga | Filed under: Шүүмжлэл Monday Jan 26,2009

Сүүлийн үед медиа сувгуудаар нилээн хүчтэй сурталчилгаагаа цацаж байгаа газар бол Mr.Pizza хэмээх шинэ пиццаны газар юм. Саяхан нэгэн найз маань гаднаас ирээд бөөндөө ярьж сууж байгаад гэнэт өлсөөд пицца идмээр санагдаад Mr.Pizza-г амтлахаар шийдлээ. 20.10 минутын үед 332277 дугаарлуу залгаад холимог пиццаг томоос нь захиалах боллоо. Захиалга ихтэй байгаа тул 30 минутын дараа ирнэ гэлээ. ОК гээд утсаа тавьлаа. Жаал юм яриад сууж байтал нэг мэдэхнээ 21.00 цаг болчихсон байв. Дахиад залгаад асуулаа. Одоо яг 15 минут гэлээ. Зөөз гэж хэлээд дахиад утсаа тавиад дахиад 30 минут өнгөрчихлөө. Read the rest of this entry »


Шатар тоглодоггүй эсвэл нүүдэггүй насанд хүрсэн цөөн байх. Шатрын хамгийн гол тэмцэл бол тэр өрөгт ялах. Түүнд хүү хаях, бод хаях, бүр бэрс хаяж хожил авдаг. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа, тэоглогч ялалтыг олж харж чадаж байгаа бол тэрэнд тэний төлөө бүхнийг хийх хүсэл эрмэлзлэл төрөх биз.
Өнөөдөр бидний амьдралын шатрын хүүгээ алдахгүй хэмээн тэмцэх тэмцлийн эцэст тэртэй тэргүй айлын бод ихээр хуралдаж алдах нь тодорхой болсон хүүнийхээ төлөө дэмий нүүдэл хожин бод давхарласаар байгаад бүр байрлалын давуу байдал айлд олгосноо ойлгосон хуучин онтой, энэ давхар дарааснаас гарахгүй бол болохгүй болсон чин зорилготой ирээдүйтэй шинэ он эхэлж байна. Read the rest of this entry »


2009 оны мэнд дэвшүүлье

Author: Hantulga | Filed under: In English Wednesday Dec 31,2008

Ирж буй шинэ ондоо аз хийморьтой байж маркетингийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж борлуулалтын орлого тань өндөр байхыг манай сайтын зүгээс хүсэн ерөөж байна.

ХэрээЖи ХХК ийн хамт олноос.


Voice of Mongolia сайт нь ажилласангүй

Author: Hantulga | Filed under: Шүүмжлэл Wednesday Dec 24,2008


Энэ долоо хоногийн эхээр шиг санаж байна МҮОНТ ээр Цагийн Хүрд үзэж байлаа. Тэгтэл нэгэн баяртай мэдээ дуулав. Дэлхий даяар Монголын Радиог цацаж байгаа хэмээгээд Гадаад хэргийн яамнаас төлөөлөгч очиж яриа өгөн мөн МҮОНР ийн захирал Пүрэвдаш гэдэг хүн ярилцлага өгч байлаа. Монголын Дуу Хоолой радиог дэлхий даяар цацаж монгол орноо 5 хэлээр шууд сурталчилах хаяг www.vom.mn гэхээр нь орж сонирхов. Дотор нь ортол юу ч ойлгогдохгүй интро гарч ирэв. Удалгүй хаана нь дарах ёстойг ойлголоо. Дээрх зурган дээр дугуйлсан хэсэгт та дарж байж цааш орох ёстой. Дотор нь ортол олигтой зүйл юу ч алга. Хамгийн сүүлд 21 ний өдрийн архив л харагдаж байх жишээтэй. Шууд цацаж байгаа ч юм алга, иймэрхүү оромдож хйисэн зүйлээ ТВ ээр ядаж сурталчилахаа болиосой билээ.


Ntv ТВ ээр “Зөн билгийн тулаан” нэртэй оросын шоу гарч байгааг үзэж байгаа байх. Өчигдөр үзэж байгаад доор нь байгаа Skynetcom – National Telecom гэснийг нь хараад вэбсайт руу нь орж үзлээ. Интернэтийн үйлчилгээ шинээр нэвтрүүлж байгаа гэхээр нь угаасаа ISP-нуудыг сонирхох дуртайм болохоороо үнийг нь лавлах санаатай залгав. Эхлээд 318840 рүү нь залгатал авсангүй. Дараа нь 77007700 рүү нь залгатал 318840 рүү залгаж интернэтийг асуу гэлээ. Эргээд 318840 рүү залгалаа:

- Байна уу?
- Байна.
- Танай интернэтийн үйлчилгээ ашиглалтанд орсон болов уу?
- Хаашаа залгасан юм бэ (зандрангуй дугарав)
- Скайнэтком гээд шинэ байгуулагдсан провайдер биш үү
- Үгүй, манайх Скэйнэтуоркс гээд шилэн кабель түрээслэдэг компани байна.
- Шилэн кабелийг интернэт түгээхэд л ашигладаг биз дээ?
- Тийм.
- Тэгээд яагаад урдаас загнаад байгаам?
- Дуугүй байж байснаа утсаа тасалчихав. Read the rest of this entry »


 

Хамт олонд өдрийн хоолоор үйлчлэх цэс № 1

3000 төгрөгний хоол

1. Махтай хуушуур + салат

2. Чанасан адууны мах /хүйтэн/ + салат

3. Рагу + салат

4. Гуляш + салат

5. Хар мөөг өндөгтэй хуурга + салат

6. Шарсан хавирга + салат 

7. Жигнэсэн мах сүүлтэй + салат

8. Тахианы махтай ногоотой шөл + салат /тактуритан/

9. Хуйцаа мантуу + салат

10. Борцтой гурилтай шөл + салат

11. Борцтой банштай цай + мантуу

12. Соустай мах + салат

13. Банштай хар шөл + салат

14. Чанасан мах, жигнэсэн гурил + салат 

15. Кимчитэй шөл + өндөгтэй будаа

16. Тахиа ногоотой хуурга + будаа + салат

17. Котлет + салат Read the rest of this entry »


Эдийн засгийн хямрал дэлхий даяар үргэлжилж байх энэ үед манай монголын зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч байгаа мэт. Манайдаа хамгийн сайн бизнесийн нэгт тооцогддог үүрэн телефоны операторуудын өрсөлдөөн мөн тун сонирхолтой болж ирж байна. Орой бүр л ТВ ээр янз бүрийн шинэ үйлчилгээнүүд, урамшууллынх нь сурталчилгаа цацагдаж байх жишээтэй. Үүнээс надад хамгийн их таалагдсан үйлчилгээ бол Юнителийн 5 мессеж аваад 1 ийг үнэгүй бичих бонус юм. Сурталчилгааных нь санаа нь ч гэсэн тун дажгүй. Ер нь юнителийн маркетингийн алба бусдыгаа бодвол арай өөрөөр сэтгэж чаддаг юм шиг санагддаг. Гэхдээ бас Жи Мобайлийн Жи Рэд болон Жи Грийн үйлчилгээнүүдийн сурталчилгаа нь тун дажгүй болсон санагдав.
Read the rest of this entry »


 

July 2010
M T W T F S S
« Dec    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Recent Comments

  • cxr: mm ugaasaa ter admin ni jaahan sonin hun bna lee. ugeer jaahan hatgaj hun doromjildog . dahij hamtarch...
  • Tenda: Hey ene chin marketing ge bisde. Idej chadaagui ni tegvel Mr pizza d nam unatlaa marketer hiilgejee whehehe
  • express: odoo hamgiin goy pizza bol express pizza gej neegdsen blee utas n 50992424
  • sfsdf: guie yahav e sain setgesen bna shu
  • Rany Hoosfeld: Uul ni ih oilgood unshihiin bol heregtei saihan l niitlel bolson bna , Gehde nad metiin 10n jiliin...