Marketing Mongolia

Хэрэглэгчид олон нийтийн сүлжээ вебсайтуудаар дамжуулан онлайнаар санал хүсэлт, гомдлоо илүү ихээр илэрхийлж байна.
Лондон- Олны танил Брэндүүд өөрсдийн хэрэглэгчид тэдний бүтээгдэхүүний талаар олон нийтийн сүлжээ сайтуудад юу хэлж, ямар сэтгэгдэл бичиж байгаа нь хэрэглээгчдийнх нь хадлагыг өөрчилж болох талаар анхаарал хандуулахгүй байгаа нь алдаа болж байна. Судалгаанд оролцсон нийт оролцогчдын 60% нь онлайнаар тухайн бүтээгдэхүүний талаар сөрөг сэтгэгдэлтэй бол худалдаж авахгүй хэмээн санал өгсөн байна.

LexisNexis-ийн хийсэн судалгааны үр дүнд энг жилийн өмнөхтэй харьцуулахад брэндийн талаарх сөрөг сэтгэгдэл, мэдрэмжээ хэрэглэгчид онлайнаар бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайлах хандлага ихтэй болсонг харуулж байна.

Санал өгсөн хүмүүсийн тал илүү хувь нь худалдаж авсан эсвэл хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэл дундуур байвал онлайнаар гомдол гаргана гэсэн байна. Хэрвээ тухайн компанийн талаарх сэтгэл дундуур байгаагаа онлайнаар бусадтай хуваалцахад тухайн компаниас ямар нэгэн хариу үйлдэл, эсвэл хариу авч байгаагүй хэмээн 2/3 нь хариулсан байна.

“Брэндүүд, компаниуд сэтгэл дундуур хэрэглэгчидтэйгээ харилцах маш их боломжийг алдаж байгааг энэхүү судалгаа нь харуулж байна. Нийт санал хүсэлт, гомдлын 67% нь тоогддогүй, ойшоогддоггүй гэж үзвэл худалдан авагчдийн зан араншинд сөрөг нөлөөлөл хангалттай үүсгэх сөрөг ПиАрийг онлайнаар хийчихлээ гэсэн үг хэмээн” LexisNexis UK-ийн шинэ бизнесийн захирал Боб Де Лэйнэйн хэлсэн байна.

Хэдийгээр компаниуд Facebook зэрэг сайтын хувийн сэтгэгдлийг бүгдийг нь хянаж чадахгүй ч гэсэн, ядаж л тэрхүү сөрөг мэдээллийг түгээгчдийг өөрийнхөө промоутер буюу дэмжигч болгож хувиргах боломжоо алдаж байна гэж тэрээр мөн хэлжээ.

Үүнийг илүү зөвөөр тусган авч, харж байгаа брэндүүдийн хувьд тухайн брэндийн талаарх санй мэдээ туршлага нь харин ч бодвол илүү сайн тархаж хүрдэгг болох нь тогтоогдсон байна. Хариулагчдын 62% нь тухайн бүтээгдэхүүний талаар “сэтгэл ханамж” өндөр байгааа бол түүнийхээ талаар тун дуртайяа онлайнаар хуваалцана гэсэн бөгөөд тийнхүү хуваалцссар ч ирсэн байна.

Тус судалгаа нь 1002 хүнийг хамарсан байна.

УБ-Бээжингийн нислэг 335 ам.доллар буюу Европыг тойрно.
Easyjet, Ryanair гэх мэт хямд нислэгийн компаниудын тухай та бүхэн сонссон уу? Airasia хэмээх нэгэн компани одоо Азийн бүх орон руу 30-50 ам.долларт нисэж байна. Англи руу хөлбөмбөгийн тоглолт үзэхээр нисэж болж байна гэтэл УБ-Бээжин рүү үнэхээр өндөр үнэтэй байгааг та анзаарав уу. Яагаад ийм өнөдр үнэтэй байдаг талаар та ер нь бодож үзсэн үү? Бүх онгоц адилхан шахам түлш зарцуулна, үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ тэд яаж ийм бага мөнгөөр хүмүүсийг нисгээд байна?

Үүний шалтгааныг тайлбарлахыг бага ч гэсэн оролдъё. Аялал жуулчлал бол дэлхийн засгийн газруудын хувьд хамгийн хүсүүштэй бизнесийн нэг яах аргагүй мөн. Учир нь энэ салбараа хөгжүүлээд улсынхаа төсвийг бараг 100% бүрдүүлдэг улс орон олон бий. Тэдэнд Оюу Толгой байхгүй ч гэсэн орлоготой толгой (Зайсан Толгой, Алтан Овоо, уул ус байгал) бий. Манайд ч бас олон орлого бий болгох толгой бий. Хэнтийн, Их Говийн Дархан Цаазат газрууд гэх мэт. Газрын тосноос орлогоо шавхагдашгүй орлого болгон хөрвүүлэхийн тулд Арабууд хиймэл арал барьж National Geography сувгаар Mega Construction нэвтрүүлэг хүртэл хийж байна. Тэдэнд тэр хэзээ нэгэн цагт шавхагдах нөөцөө шавхагдашгүй болгохын хүсэл эрмэлзэл байна. Тиймээс ч тэд үй олон Оюу Толгойгоос орж ирэх орлогыг тэнгист булж байна. Юуны учир вэ, дэлхийн хамгийн шилдэг аялал жуулчлалын чиглэл болохыг мөрөөдөж байна. Тэд шинэ Таити, шинэ Сейшэлл, шинэ Бангалор, шинэ Канкун болохоор хөдөлмөрлөж байна.

Монголд одоо л төсвийн сангийн буюу fiscal орлого олж эхэлэх гэж байна. Бид саяхан нэг хэсэг туйлан цамнахдаа татвар өндөр хэмжээнд тогтоож жаргасан, жаргасан ч гэж дээ төсөв зарцуулагчид жаргасан, туйлсан удаа бий. Түүнийхээ дараа бид хамаагүй хөөрч цээжээ дэлдэх аюултай гэдгийг цухас ч гэсэн ойлгож чадсан. Үүнийхээ дүнд эхлээд уул уурхайн төслүүдээ эргэлтэнд оруулахаар түргэвчилсний үр дүнд Оюу Толгойн гэрээ байгуулагдав. (Сайн муу гэдэг талаас нь биш харин хэрэгтэй эсэх талаас нь иш татав). Харин энэ уул уурхайн хөгжлөөс буюу шавхагдах эх үүсвэрээс орж ирэх орлогыг шавхагдашгүй болгох мэдлэг чадвар, ур ухаан, төлөвлөгөө бидэнд бий юу? Эсвэл өөрсдөө өөрийнхөө үедээ хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй найрлаад, найрын хөглөрсөн ширээгээ хойч үедээ цэвэрлүүлэхээр үлдээх үү? Ийм л эргэлтийн цэг дээр бид сууж байна.

Бидэнд бүх боломж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд. Харин бидэнд шавхагдах баялагаа ашиглан баялаг үйлдвэрлэх “мөнхийн хөдөлгүүр” бүтээх хүсэл, зориг, шийдэл, түүнийг сэтгэн хэрэгжүүлэх ур ухаан байна уу. Ядаж гадныхнаас суралцъя л даа. Тиймээс энэхүү нийтэлийнхээ эхлэл рүү эргэн очъё.

Онгоц дүүрэн Британи залуусыг нэг бүрийг нь ердөө 30-100 еврогоор (өдөр шөнө, нөхцлөөсөө хамаараад) Италийн Ром, Венецид хүргэснийхээх нь төлөө тэр нислэгийн компани тухайн хотын аялал жуулчлалын газартай байгуулсан гэрээний дагуу хүргэж ирсэн нэг жуулчин (зочин бүр жуулчин гэсэн үг л дээ) бүрийн төлөө 30-60 евро авдаг байна. Мэдээж энэ бүхэнд ганц мөнгөнөөс гадна хотын нисэх буудал үйлчилгээнийхээ үнийг бас бууруулах нь тодорхой.

Аливаа асуудлын гол мөн чанарыг олж харан түүнийг л засахад түүнээс ургаж салаалсан бизнес бүхэн үр шим ээ хүртэж эсвэл хорчийн хувхайрах нь менежментийг, маркетингийг мэддэг хэн бүрийн хэлэх л үг. Харин Ром, Венец хотын аялал жуулчлалын газрынхан жуулчны гудамж гэж бий болгосонгүй, хэдэн гэр буудлууаа аттестатчилан, хөтөч-орчуулагч нартаа сертификат өгсөнгүй. Жуулчид ирээд л байвал тэдэнд үйлчлэхийн тулд тэднээс хэдэн төгрөг саахын тулд оюутан залууч ер нь хэн хүнгүй л зааж зандруулалгүйгээр өөрсдөө сурчихдаг жамтай эд шүү дээ.

Malaysia truly Asia (Малайз бол жинхэнэ Ази) гэсэн уриатайгаар эхэлсэн Малайзын Аялал Жуулчлалын Газрын кампанит ажил үр дүнгээ маш их өгснийг тоо баримтаар биш юмаа гэхэд түүнийг дагаад Энэтхэг, Македони, Египет, Турк улсууд хүртэл өөрийн брэнд рекламаа хийснээр харж болох юм. Дэлхийн улс үндэстнээрээ 200-хан аялал жуулчлалын брэнд бий. Түүнээс ахуй амьдрал, гүн ухаан, соёлоороо гарын аравхан хуруунд багтахаар бий. Түүний нэг нь нүүдэлчний иргэншлийн өлгий нутаг Монгол. Бид үүнийгээ өнгөлөх нь илүү болохоос бид түүний шр хөврөл Чингис Хаанаар брэнд хийх хэрэггүй болов уу. Эхлээд үндсийг нь атгачихвал уг салаа нь биднийх л байх болно. Тиймээс Аялал Жуулчлалын Салбарыг хөгжүүлж байгаа төрийн болон ТББ-нууд нэг зүйлийг бодох цаг нь болсон байхаа.

Манай аялал жуулчлалд төр маань, төрийн менежмент маань үгүй мөн их саад хийж байна дээ. Санаа нь биднийгээ гар газар хөл хөсөр суулгаад сайхан наргиж, цэнгэж наадамлан жаргасан ард олон байхыг харах гэсэн гэнэн мөрөөдөлтэй бололтой. Хүн хөгжиж байж нийгэм хөгжинө. Нийгэм хөгжиж бусад салбарт дэвшил гарна. Ердөө аялал жуулчлалтай холбоотой ажиглалтаа дурдахад ийм л байна.

Төр минь төр минь төр минь буюу төрийн албан хаагч байх нь төрөл төрлийн бизнес эрхлэн төрөл бүрийн татвар төлөгч хувь илүү байхаар заяагдсан нийгмийн эрхэм төлөв
Цагтаа төрийн албан хаагч байж үзсээн, 2000 оны эхээр бол 40 мянган төгрөгөөр сард гэр бүлээ, дөнгөж төрсөн нэгэн эрийн живх, живхийг нь хэмнэээд даавууг нь угаахад л хоол унд бараг л авч хүрдэггүй байж билээ. Бас залуу байсан, олон танилтай болох өөрийгөө таниулах бусдыг таних гэхчилэн олон шалтгаанаар хэдэн пивоны ард гарах хэрэгтэй болно. Нэг ёсондоо төрдөө зүтгэсний хүчинд өөрөөсөө золиос их гаргадаг байж билээ. Нэгэнт ийм ирээдүй байгаа юм чинь татвараас тэжээлгэдэг нэгэн байснаас татвар өгдөг нь байя гэж шийдэн өөрийн эрдэм, чадалд найдан бизнес эрхлээд даруй 5 жилийг ардаа орхиж. Энэ хугацаанд төрдөө өгсөн татварыг тооцвол 10 орчим дундаж төрийн албан хаагчийг сар бүр тэжээхүйц татвар, хураамж төлжээ.

Энэ хооронд татварын орлого нь төр маань нэмэгдсэн төр маань залуусаас минь цалингаар цохин авахыг санаархаж олон оролдлог албан тушаал амлаж байсан. Төрийн цалин энэ 5 жилийн хооронд бараг л 5-8 дахин нэмэгдсэн байхад хувийн хэвшлийнхний дундаж цалин 2-3 дахин л нэмэгджээ. Ийнхүү хувь, хувьсгалгүй ажиллагсад бараг ижил гарааны цалин авч эхэллээ. Мэдээж туршлага, мэдлэг ур чадвар нэмэгдэхийн хэрээр цалин өөр өөр авах нь зүйн хэрэг л дээ.

Хамгийн гол гонсойж, харамсал төрсөн шийдэл нь татварын мөнгөөр төр албан хаагчдаа хувийн хэвшлийнхэнтэй ижил байхуйц цалингийн түвшинд хүргэсэн атлаа дахин орон сууц худалдаж авч өгч байна. Таны татварын мөнгөөр шүү дээ. Татвараа өгөөгүй бол таныг торгоно, алдаги тооцно, шүүхэд дуудна, харин төлсөн татварынхаа хариуд та төрийг тэгж хэлэх эрхгүй бөгөөд төрийн сүлд минь өршөө гэдэг ганц үгийг л хэлэх хэрэгтэй. Энэ бол бизнест тань гай аврахгүй байх “ум мааний бад ми хум” юм байгаан.

Харин бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад бол татвараа төлөөд үлдсэнэээр нь амьдраад тэгээд юм үлдвэл байр сууц гэх мэт зүйлсдээ санаа тавьж болох нь. Бидний нийгэм ийм илэрхий өрөөсгөл байна уу эсвэл бид өөрсдөө ийм өрөөсгөл өрөөл татанги сэтгэхүйтэй яваад байна уу?

Эсвэл төрийн маркетинг гээч үү төрийнхнийгөө тэтгээд түүнийгээ тэжээгчдээ жийдэг нь…???

Хөндлөнгөөс оролцох vs Хамтын Оролцоот Маркетинг
Жирийн Америк иргэн өдөрт 30,000 сурталчилгааны мессежтэй тулгардаг гэж судалгаагаар гарсан байна. Энэ талаар анх сонсоод бол үнэхээрийн итгэх аргагүй байсан юм, гэсэн хэдий ч энэ талаар эргэцүүлэн хэсэг тунгаагаад ирэхээр өөр дүр зураг харагдаж байна. Та ч гэсэн энэ талаар яагаад тоолоод үзэж болохгүй гэж? Миний бодлоор Монголд энэ илүү гарна уу гэхээс дутахгүй мэт (самбараас авахуулаад дэндүү олон тооны эрээ цээргүй сувгаас үзэхэд). Ажил руугаа явж байна гэж бодъё – гудамжны самбар, замын дагуух жижиг самбарууд, машин, бага оврын ачааны машин дээрх лого, мерчандайз хийсэн дэлгүүрүүд, радиогоор явах реклам гэх мэт. Тэгвэл ажил дээрх хугацааг аваад үзье, веб дээрх баннер, богино ханцуйтай цамцан дээрх лого, таны утсанд ирэх мессежүүд, мессенжерийн спамууд, pop - up хуудаснууд гэх мэт. Тэгэхээр хичнээн сурталчилгааны мессеж танд ирж байна.? Тэгээд та хэдийг нь анхааралдаа авч байгаа талаараа бодоод үз дээ? Хэдийг нь харин санаж байна? Тэдний хичнээн нь тан рүрч таны худалдан авалтанд нөлөөлсөн бол? Үүнийг “сурталчилгааны сохролт” гэдэг бөгөөд бид хэрэглэгчийн үүднээс эдгээр зүйлсийг өөртөө шүүх, ялгах маш сайн боловсорсон шүүлтүүртэй болсон байдаг.

Хөндлөнгөөс оролцох маркетинг

Хөндлөнгөөс оролцох маркетинг нь өөрийн боломжит хэрэглэгчээ сэтгүүл унших, ТВ үзэх, тоглолт үзэх, ажил руугаа явах зэрэг ямар нэгэн зүйл хэрэглэж, оролдож сонирхож байхад нь олж аван түүнийг сурталчилгаагаараа хөдлөнгөөс оролцох үйл явцыг хэлнэ. Чингэхийн тулд сурталчилгаа нь уламжлалт тогтсон стандартаараа л явагдана. Дээр дурдсан жишээг үндэслэн хэрвээ хэрэглэгч тэрхүү 30,000 зар сурталчигааны мессежний алиных нь ч нөлөөнд автахгүй байгаа тохиолдолд та өөр үр дүн гаргана хэмээн найдан нэг хэвийн зүйлээ хийсээр байх нь хэр зөв зүйтэй үйлдэл байх бол?

Энэ бол тэнэг хэрэг. Энэ бол зүгээр л хий хоосон мөнгө цацалт. Энэ бол аль болох олон хүнд хандан аль болох чангаар дуу хоолойгоор боломжит хэрэглэгчид хүрнэ гэсэн найдвар тээн мөнгөөр сурталчигааны хийн буудлага, цацалт хийнэ гэсэн үг юм. За даа бараг л галын наадам гэсэн хийнэ гэсэн нь бараг дээр байж магад.

Таны анзаарсанчлан энэ бол тийм ч үр дүнтэй ажил биш. Олон компанийн хувьд энэ хэв маягийн арга нь эмх замбараагүйдэлтэй илүү их эмх замбараагүйдлийг бий болгож тэмцэж байгаатай ижилхэн зүйл.

Хичнээн сайн сегментчилсэн байсан ч гэлээ зорилтот үзэгчид ирэх шуугиан, залхмаар чимээг шүүн ялгаж, анзаарахгүй байхыг сурчихсан байдаг. Энэ бол бодит байдал.

Хамтын Оролцоот Маркетинг

Тоон орон зай (digital space) нь бүхэлдээ үе тэнгийнхэнтэйгээ, хэрэглэгчидтэйгээ, ажилчидтайгаа харилцан ярилцаж, тэднийг мэдээллээр хангаж, тэдэнтэйгээ хамтаар шинэчлэгдэж, бодитойгоор өөрийнхөө санал болгож буй зүйлээ тогтвортой, тогтмол хөгжүүлэх тухай л зүйл юм. Хэрэглэгчдэд өөрсдийнхөө сонголтоо хийх, шийдвэрээ гаргах хүч чадал, мэдээлэл, зөвлөгөө, эх үүсвэр бий, тоо ертөнцөд бол энэ нь харилцан ярилцах л хэрэгсэл.

Энэ бол тунгалаг, ил тод байдал бөгөөд хэрэглэгчидээ өөрийнхөө ажилчидтай тогтоосон бодитой харилцан үйлдэл дээр тулгуурлан өөрийнхөө брэндийг бий болгох, урлахад оролцох боломжийг олгоход л чиглэсэн зүйл. Энэ мөн уламжлалт маркетингийн парадигмийг орвонгоор нь эргүүлэн, нэгжтэй харилцах харилцан үйл ажиллагаанд орж тэдний өөрсдийнх нь сүлжээгээр нь дамжуулан “нөлөөлөх”-өд оршино.

Энэ бол оролцоо бий болгох тухай юм. Энэ бол та өөрийн хэрэглэгчээ өөрийн тань брэндийг бий болгох, ирээдүйд таны хэрэглэгчдээ хүргэх туршлагыг урлах боломжийг олгож байгаа хэрэг юм. Энэ бол уламжлалт брэндийн үйлдвэрлэгдсэн илэрхийлэл (identity) бус харин хүний хоорондын харилцаа, холбооны тухай юм.

Цаашид…

Бид өдөр ирэх тусам хэрэглэгчийн зан төлөв танигдахын аргагүй болтолоо өөрчлөгдөж байгааг харж байна. Хэдийгээр Монголын нийт хэрэглэгчдийн харьцангуй бага хувь нь компьютерийн мэдлэгтэй, интернетэд холбогдсон байдаг хэдий ч хамгийн гол нийгмийн хөдөлгөгч хүч, бусад массдаа хамгийн сайн нөлөөлөгч хэсэг байгааг харж болно. Нэг ёсондоо мөс хагалагчид юм. Тиймээс тэдний хагалсан мөс буюу бий болгосон, нэвтрүүлсэн хэрэглээ, имиж, зуршил бусад массын ирээдүйн төлөвийг урлаж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй.

Брэндингийн 10 том алдаа
Бизнесийн ертөнцөд түгээмэл хэрэглэгддэг нэр томъёо болох Брэндинг нь үндсэндээ бол үнэ цэнэ өгдөг тодорхойлж болохуйц шинж чанарыг бий болгох явдал юм.  Энэ нь та бусдад сэхээрэл, ухаарал, имиж, бизнесийнхээ талаарх ойлголтыг бий болголоо гэсэн үг юм. Энэ бол таны компанийн шинж чанар юм. Олон олон бизнесүүд бүтээхийг оролддог боловч дийлэх нь брэнд бүтээж чаддаггүй.

Энд хамгийн түгээмэл 10 алдааг бичлээ:

1.  Задлан шинжилгээгүй төлөвлөх: Маш олон компаниуд брэндийнгийг маркетинг эсвэл анхаарал татсан үг, хэллэг эсвэл лого гэж боддог. Энэ бол зүгээр л нэг анхаарал татахаас хамаагүй илүү зүйл юм. Брэндинг нь тогтвортой байдлаар олны анхаарлыг атаж чаддаг, таны өрсөлдөгдөд байдаггүй боловч таны хэрэглэгчид, таныг анхааран ажигагч олон хүсэн хүлэж байдаг тийм зүлйийг бий болгон нийлүүлэх явдал юм. Жишээлбэл, та өөрийн салбартаа хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлж байгаа бол түүнийгээ бусдад мэдэгдэн таниулахдаа зүгээр нэг уриа үг, логоор бус харин зөвхөн хэрэглэгчдэд үзүүлэх хамгийн шилдэг үйлчилгээгээрээ таниулж чадна. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Брэнд гэж юу вэ?-г уншина уу.

2.  Өөрийн брэндээ хадгалж чаддаггүй. Хөдөлгөөнтэй, үсэргээнтэй эдийн засагтай үед бизнес нь өөрийн илэрхийлэл, өнгө төрхөө өөрчлөхдөө хурдан, эсвэл амархан байдаг. Энэ нь ихдэхээрээ өөрийн тогтвортой хэрэглэгчээ будилуулдаг. Баримжаа авах үүднээс томоохон брэндүүдийг аваад үзье л дээ – жишээлбэл Nike нь “Just Do it” гэдэг логог олон жилийн туршид хэрэглэж ирсэн. Чиглүүлэх үндсэн зарчмын нэг нь хэрвээ та өөрийн лого болон уриа болон брэндингийн хүчин чармайлтаасаа уйдаж эхэлбэл энэ нь хэрэглэгчдийн тархинд сууж, улмаар танил болж байгаа хэрэг.

3.  Хүн бүхэнд таалагдах, аргадах гэж хичээх. Хүн бүхэн танд тааламжтай хандах, хайртай, дуртай байлгах замаар хэзээ ч өөрийнхөө брэндийг хийж чадахгүй. Ихэвчлэн өөрийн бүтээгдэхүүнийхээ зах зэлийн яг зориулагдсан салбар хэсэгт л төвлөрөх хэрэгтэй.

4.  Өөрийнхө хэн болохыг мэдэхгүй байх. Хэрвээ та ганцхан шөнийн дотор л хүргэж өгч чаддаг хамгийн хурдан үйлчилгэ үзүүлж л чадахгүй бол ийм чадалтай хэмээн өөрийгөө тунхаглах хэрэггүй. Хэтэрхий олон бизнесийн эзэд өөрсдийн үл чадах зүйлийг нийлүүлэх талаар бодолд автан суудаг. Юуг хамгийн сайн хийж чадах талаарх шударга задлан шинжилгээ хийх замаар өөрийн чадал болон сул талаа мэдэж ав.

5.  Брэндингдээ бүрэн дүүрэн үнэнч байж гүйцэтгэж чадахгүй байх. Бизнесийн эзэд ихэвчлэн маркетинг эсвэл зар сурталчилгааны албандаа “брэндинг” зэрэг үйл ажиллагаагаа хариуцуулан, харин өөрсдөө борлуулалт болон бизнесийн бусад чухал хэсгүүддээ анхаарал хандуулан ажилладаг. Гэвч борлуулалт, брэндинг хоёр хамтдаа таны бизнесийн салшгүй хэсгүүд байдаг. Брэндинг нь өөрийнх нь гэрийн нэр шиг л болсон учраас “Fortune” сэтгүүлийн 500 шилдэг компани нь энэ жагсаалтанд зүй ёсоор багтаж байдаг.

6.  “наргиан”-аа хуваалцаж чадахгүй байх. Хэрвээ танай оффист байгаа хүмүүс л зөвхөн наргианыг авч байвал энэ нь олон нийтэд хүрэхгүй гэсэн үг. Энэ үг адилхан брэндингд ч гэсэн хамаатай байдаг. Хэрвээ таны кампанит ажил танд л зориулагдаад харин “тэдэнд” зориулагдаагүй байвал та амжилтанд хүрч чадахгүй.

7.  Үнэнч, зориулагдсан маркетингийн төлөвлөгөөгүй байх. Олон компаниуд өөрсдийхөө маркетингийг хийх санааг сэддэг бөгөөд брэндийн илэрхийлэл, бүтцээ боловсруулдаг боловч өөрийг үзэгч, сонсогч олонд хэрхэн хүрэх талаарх эс үүсвэргүй байдаг эсвэл төлөвлөгөөгүй байдаг. Брэндийнгийн стратеги тань эхлэхэс өмнө та тун няхуур бодож боловсруулсан маркетингийн төлөвлөгөөтэй байх ёстой. Өөрийн бизнесдээ зориулан хэрхэн энгийн хялбар Маркетингийн Төлөвлөгөө боловсруулах вэ?

8.  Хэтэрхий их мэргэжлийн үг, хэллэг хэрэглэх. Бизнес-бизнест ёсуурилсан компаниуд мэргэжлийн үг хэллэгээр булах үйлсэд хамгийн буруутай нөхдүүд байдаг. Стандартаас Стратегийн түншлэл хүртэл бүх зүйлд мэргэжлийн үг хэллэг брэндингд ямар ч ашиг тус авчирдаггүй. Хэрвээ энд мэргэжлийн үг хэллэг ашиглах аваас таны хүргэх мессежийг будилулж орхино.

9.  Ялгаатай байх гэж хэтэрхий их хичээх. Ялгаатай байхын төлөө л ялгарахыг оролцдох нь брэндинг биш юм.  Тиймээ, та анзаарагдах болно гэхдээ борлуулалтыг нэмэгдүүлэхэд тустай байдлаар биш л дээ.

10.  Өөртөө байгаагаа мэдэхгүй байх. Брэндингдээ амжилт олсон компаниуд брэнд бий болгохоор оролдохоо зогсоох хэрэгтэй болон бий болгосон зүйлээ тогтоон барьж хадгалах үйл ажиллагаандаа орох хугацаагаа мэдэж байх хэрэгтэй. Өөрийн брэндингийн кампанит ажлынхаа үр дүндээ мониторинг буюу хяналт тавьж байх хэрэгтэй. Хэрвээ таны бяцхан бизнес орон нутгийн хэмжээнд танил бол бизнесээ таниулахад цаг бага зарцуулах бөгөөд харин таны бизнесийн талаарх хүмүүст байгаа дүр төрхийг хадгалахад илүү цаг зарцулах хэрэгтэй байх нь байна.

The Economist сэтгүүлийн реклам
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/rfVmFQ4z6DQ&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowScriptAccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/rfVmFQ4z6DQ&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowScriptAccess="always" width="425" height="344"></embed></object>

Английн Economist сэтгүүлээс сүүлийн 8 жилд анх удаагаа ТВ ийн рекламаа цацуулахаар ТВ үүдтэй гэрээ хийсэн бөгөөд 7 сарын 3 наас цацагдаж эхэлсэн рекламыг нь хүргэе.

Budweiser-ийн реклам
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/qY4-DZDZlDc&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowScriptAccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/qY4-DZDZlDc&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowScriptAccess="always" width="425" height="344"></embed></object>

Тун дажгүй реклам болжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаар
Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгууль 2009 оны 5-р сарын 24-нд билээ. Тиймээс хуулинд заасан хугацаандаа хийгдэж буй сонгуулийн кампанит ажлууд ид үедээ явж байна. Пиарчид (энэ үгэнд ямар дургүй гээч…) өөр өөрийн бодсон олон нийттэй харилцах арга техник, замуудыг сонгож байна. Улс төрчдийн буянаар олон нийттэй харилцах судлагдахуун муухай, бохир ч гэсэн хөгжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энд хэлэхгүй бол болохгүй хэд хэдэн зүйлс байх юм.

1. Хүний бүтээлийг зөьшөөрөлтгүй ашиглах: Нэр дэвшигчийн рекламанд гарч байгаа дүрсүүдийн нэлээд олон нь миний таньдаг хэд хэдэн гэрэл зурагчдын бүтээл байх юм, бүр миний өөрийн бүтээл гэрэл зураг маань хүртэл байх юм. Ямар сайндаа нэг тааралдахаараа та хэд энэ нэр дэвшигчийг дэмжиж, зургаа хэрэглүүлсэн юмуу хэмээн асуусан чинь харин үгүй л дээ (дэмжихгүй гэж хэлээгүй, зургаа өгөөгүй гэдгийг нь ойлгоно буй заа) гэж байх юм. Тэгэхээр манай Пиарчид л www.flickr.com дээрээс л туучихсан бололтой юм. Гэрэл зургийг хэн ч үнэлдэггүй мөртлөө хэрэгтэй үедээ аваад ашиглаад арчиж болдог цаас гэж үзэгсэд олон байгаа бололтой. Би тэр нэр дэвшигч өөрийнх нь Пиарчид өөрийг нь хөнөөгөөд байгааг мэдэхгүй л явж байгаа гэж мөрийцөхөд бэлэн байна. Яагаад гэвэл миний зураг буюу өмчийг надаас зөвшөөрөлгүйгээр авч ашигласан хүнийг ажиллуулсан хүнийг сонгох миний сонголт ямар байх бол??? Зарим нэгэн жишээ зурагнуудаас…

2. Өнөөдөрөөс эхлэн сурталчилгааны самбараас үнэгүй хүн, тэр тусмаа залуучуудыг олж харлаа. Намбер Уан хөдөлгөөнийхөн бололтой, хэдэн шар хувцастай хүүхдүүдийг гудамжинд уриа үгтэй цаасан самбар бариулан зогсоожээ. Ядаж байхад эсгий үзгээр бичсэн бололтой юу гэсэн нь харагдахгүй юм. Тэгээд нэг иймэрхүү бодол төрөв.

Өмнөд Солонгост манай залуучууд ажиллаж мөнгө олохоор явдаг. Мэдээж тэд мөнгө олж байгаа ч гэсэн ажилиллуулж байгаа нь бүр ихийг олох нь ойлгомжтой. Гэхдээ хүний олж байгаад атаархах гэсэнгүй. Яагаад манай залуус очиж ажилладаг талаарх багахан ажиглалтаа хэлэх гэсэн хэрэг.

Солонгос ажиллаж байгаа манай залуус юм сурч чадаж байгаа юу? 100% тийм гэхэд хэцүү, техник, үйлдвэрийн автоматжуулсан шугам бүрэн төгс байдаггүй, тэнд заавал тодорхой хэсэг дээр хүнийнээс өөр мэдрэмж хийж чадахгүй хэсгүүд бий. Тэр хэсэгт нь үйлдвэрлэлийн шугамыг нэг шулуун цуваа болгохын тулд хүнийг ашигладаг. Тиймээс манай залуус тэнд нь очиж ажиллан хуруу, гаргүй болоод ирэх тохиолдол олон байна.

Гэтэл энэ залуус чинь Монголын хамгийн эрхэм баялаг шүү дээ. Эдийн засгийн ухагдахуунаар нь аваад үзье. Улсаас улсаас улсаас гээд үхэх гээд байдаг бидний тэмцлийн амжилтын дүндсурах, боловсрох, эрүүл мэнд гэх мэт (чанарыг хэлээгүйг ойлгон буй заа) нийгмийн маш их хөрөнгө оруулалт хийж татвар төлөх хүн болгож өсгөнийхөө эцэст Солонгос руу алдчихаж байгаа юм. Тэнд эрүүл сарууд бойжоод ирсэн залуус маань тахир дутуу, өвчтэй болоод ирэхээрээ буцаж ирээд Монголын нийгмийн халамжинд орно. Ингэхээр бид үнэт баялагаа гадагш нь алдаад оронд нь эрэмдэг, зэрэмдэг хүмүүсийг хүлээн авч тэртэй тэргүй оновчгүй байдаг нийгмийн халамжиндаа нэрмээс болгох л бодлого л баримталж байна. Түүний нэг жишээ гэж хэлж болохуйц зүйл нь залуучуудыг, ялангуяа энэ оюутнуудыг улс төр лүү чирч гулдран татаж байгаа явдал юм. Тэр улс төрийн үзэл бодолтой байх эрхтэй ч гэсэн улс төрийн цаана байх эх орныхоо хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулах үүрэгтэй хүмүүс гэдгийг эрхэм пиарчид маань сайн ойлгоосой. Хэдийгээр ийм төрлийн ажиглалт хийж, түүн дээрээ үндэслэн сонголтоо хийдэг хүмүүс нийгмийн цөөнх хэдий ч тэднийг хүрээлдэг найз нөхөд, албан байгууллгынхан нь тэдний үг, дүгнэлтийг анхааран сонсдог гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз дээ.

Canon-ий реклам
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/TRlgc6GA924&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/TRlgc6GA924&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Саяхнаас ТВ-нүүдээр Канонын реклам гарах болов. Дуучин Залуу нэг дуучин бүсгүйн хаа ч явсан дагаад дуулаад байх юм. Гэтэл энэ реклам нь Майкл Баблэгийн тоглосон “Starbucks”-ын зуны мөстэй кофений брэнд болох Frappuccino рекламын муухан хуулбар байх юм. Ядаж байхад тэр дуучин залуу нь өөрөө дуулахгүй Бабблэгийн дуунд даган амаа хөдөлгөх юм. Канон уг нь дэлхийн хэмжээний брэнд байдаг. Тэгээд тэрнийх нь нэг салбар компани буюу дилер нь “Starbucks”-ийн Frappuccino рекламыг хулгайлаад бүүр оюуны өмчгүй хийх нь хэр зохимжтой байдаг юм бол доо? Аз болоход Монголд Starbucks-ийнх нь салбар байхгүй байгаад л Каноныхан баярлах л үлдэж байх шив дээ.

Та бүхэн энэ Каноны рекламыг Starbucks-ийн ориг рекламтай нь харьцуулан харж өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз дээ.

BizNetwork.mn сайтын админд дарамтлуулав
Саяхан бараг 5 хоногийн өмнө Бизнэтвоорк гээд сайтанд гишүүн болон орвоо гэж. Зиак тэгээд бизнесийн сайт юм шиг байна лээ.Бизнесийн хамтрал 247.мн шиг гэхүүдээ. Блогоо бичин үзэл бодлоо хуваалцлаа үзсэн харсан болсон болоогүй гээд л гүй яахав шинэ танилуудтай ч болох шив. Гэтэл өнөөдөр өдөр Админаас нь ийм захиа хүлээн  аваад уур хүрч ямар хэрэглэгчид гишүүдээ хүндэтгэдэггүй тэртээх социализмын үеийн сайт вэ гэж бодлоо. Ирсэн захиаг харуулая.

Админ : Humuus ruu nuruugaaraa harah ni zohisgui bish uu. Tseej zuragaa solino uu?

Site-iin udirdlaga.

Би : Би өөрийн аватарыг солихгүй гэж бодож байна. Би гишүүнийхээ эрхийг эдэлчий тэгэх үү?

Админ : Үгүйв Зургаа соли аль эсвэл зураггүй бай гээд зэргийг минь устгалаа.

Би өөрийн аватарийг хэрэглээд удаагүй ч тодорхой хугацаа бол өнгөрсөөн. Би олон ч сайтанд гишүүн бүх л сайтандаа энэ зургаа ашигладаг. Өөрийн аватараар Онлайн хшрээнд танигдсан энэ мийний нэг өрийн гэсэн орон зайг бий болгох хувь хүний сурталчиогаа гэж үзэж байна. Бухимдлаа илэрхийлэн Админруу нь дахин нэг майл бичихэд сайтнаас нь хөөгдчихлөө гэж.

Ийм аймар дарамталсан сайт байж болох уу? Цаашдаа ийм жижиг сажиг юм хөөцөлдөж буй сайтууд хол явахгүй гэж бодож байна.