Marketing Mongolia

Marketing Mongolia Mongolian Marketing News, Review

Лондон- Олны танил Брэндүүд өөрсдийн хэрэглэгчид тэдний бүтээгдэхүүний талаар олон нийтийн сүлжээ сайтуудад юу хэлж, ямар сэтгэгдэл бичиж байгаа нь хэрэглээгчдийнх нь хадлагыг өөрчилж болох талаар анхаарал хандуулахгүй байгаа нь алдаа болж байна. Судалгаанд оролцсон нийт оролцогчдын 60% нь онлайнаар тухайн бүтээгдэхүүний талаар сөрөг сэтгэгдэлтэй бол худалдаж авахгүй хэмээн санал өгсөн байна. Read the rest of this entry »


Easyjet, Ryanair гэх мэт хямд нислэгийн компаниудын тухай та бүхэн сонссон уу? Airasia хэмээх нэгэн компани одоо Азийн бүх орон руу 30-50 ам.долларт нисэж байна. Англи руу хөлбөмбөгийн тоглолт үзэхээр нисэж болж байна гэтэл УБ-Бээжин рүү үнэхээр өндөр үнэтэй байгааг та анзаарав уу. Яагаад ийм өнөдр үнэтэй байдаг талаар та ер нь бодож үзсэн үү? Бүх онгоц адилхан шахам түлш зарцуулна, үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ тэд яаж ийм бага мөнгөөр хүмүүсийг нисгээд байна? Read the rest of this entry »


Цагтаа төрийн албан хаагч байж үзсээн, 2000 оны эхээр бол 40 мянган төгрөгөөр сард гэр бүлээ, дөнгөж төрсөн нэгэн эрийн живх, живхийг нь хэмнэээд даавууг нь угаахад л хоол унд бараг л авч хүрдэггүй байж билээ. Бас залуу байсан, олон танилтай болох өөрийгөө таниулах бусдыг таних гэхчилэн олон шалтгаанаар хэдэн пивоны ард гарах хэрэгтэй болно. Нэг ёсондоо төрдөө зүтгэсний хүчинд өөрөөсөө золиос их гаргадаг байж билээ. Нэгэнт ийм ирээдүй байгаа юм чинь татвараас тэжээлгэдэг нэгэн байснаас татвар өгдөг нь байя гэж шийдэн өөрийн эрдэм, чадалд найдан бизнес эрхлээд даруй 5 жилийг ардаа орхиж. Энэ хугацаанд төрдөө өгсөн татварыг тооцвол 10 орчим дундаж төрийн албан хаагчийг сар бүр тэжээхүйц татвар, хураамж төлжээ. Read the rest of this entry »


Жирийн Америк иргэн өдөрт 30,000 сурталчилгааны мессежтэй тулгардаг гэж судалгаагаар гарсан байна. Энэ талаар анх сонсоод бол үнэхээрийн итгэх аргагүй байсан юм, гэсэн хэдий ч энэ талаар эргэцүүлэн хэсэг тунгаагаад ирэхээр өөр дүр зураг харагдаж байна. Та ч гэсэн энэ талаар яагаад тоолоод үзэж болохгүй гэж? Миний бодлоор Монголд энэ илүү гарна уу гэхээс дутахгүй мэт (самбараас авахуулаад дэндүү олон тооны эрээ цээргүй сувгаас үзэхэд). Ажил руугаа явж байна гэж бодъё – гудамжны самбар, замын дагуух жижиг самбарууд, машин, бага оврын ачааны машин дээрх лого, мерчандайз хийсэн дэлгүүрүүд, радиогоор явах реклам гэх мэт. Read the rest of this entry »


Брэндингийн 10 том алдаа

Author: Amarsanaa | Filed under: Зөвлөгөө Thursday Aug 27,2009

Бизнесийн ертөнцөд түгээмэл хэрэглэгддэг нэр томъёо болох Брэндинг нь үндсэндээ бол үнэ цэнэ өгдөг тодорхойлж болохуйц шинж чанарыг бий болгох явдал юм.  Энэ нь та бусдад сэхээрэл, ухаарал, имиж, бизнесийнхээ талаарх ойлголтыг бий болголоо гэсэн үг юм. Энэ бол таны компанийн шинж чанар юм. Олон олон бизнесүүд бүтээхийг оролддог боловч дийлэх нь брэнд бүтээж чаддаггүй.
Энд хамгийн түгээмэл 10 алдааг бичлээ: Read the rest of this entry »


The Economist сэтгүүлийн реклам

Author: Hantulga | Filed under: ПиАр Monday Jul 6,2009

Английн Economist сэтгүүлээс сүүлийн 8 жилд анх удаагаа ТВ ийн рекламаа цацуулахаар ТВ үүдтэй гэрээ хийсэн бөгөөд 7 сарын 3 наас цацагдаж эхэлсэн рекламыг нь хүргэе.


Budweiser-ийн реклам

Author: Hantulga | Filed under: ПиАр Monday Jul 6,2009

Тун дажгүй реклам болжээ


Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгууль 2009 оны 5-р сарын 24-нд билээ. Тиймээс хуулинд заасан хугацаандаа хийгдэж буй сонгуулийн кампанит ажлууд ид үедээ явж байна. Пиарчид (энэ үгэнд ямар дургүй гээч…) өөр өөрийн бодсон олон нийттэй харилцах арга техник, замуудыг сонгож байна. Улс төрчдийн буянаар олон нийттэй харилцах судлагдахуун муухай, бохир ч гэсэн хөгжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энд хэлэхгүй бол болохгүй хэд хэдэн зүйлс байх юм.

Read the rest of this entry »


Canon-ий реклам

Author: Hantulga | Filed under: Рекламны ревью Monday Apr 13,2009

Саяхнаас ТВ-нүүдээр Канонын реклам гарах болов. Дуучин Залуу нэг дуучин бүсгүйн хаа ч явсан дагаад дуулаад байх юм. Гэтэл энэ реклам нь Майкл Баблэгийн тоглосон “Starbucks”-ын зуны мөстэй кофений брэнд болох Frappuccino рекламын муухан хуулбар байх юм. Ядаж байхад тэр дуучин залуу нь өөрөө дуулахгүй Бабблэгийн дуунд даган амаа хөдөлгөх юм. Канон уг нь дэлхийн хэмжээний брэнд байдаг. Тэгээд тэрнийх нь нэг салбар компани буюу дилер нь “Starbucks”-ийн Frappuccino рекламыг хулгайлаад бүүр оюуны өмчгүй хийх нь хэр зохимжтой байдаг юм бол доо? Аз болоход Монголд Starbucks-ийнх нь салбар байхгүй байгаад л Каноныхан баярлах л үлдэж байх шив дээ.

Та бүхэн энэ Каноны рекламыг Starbucks-ийн ориг рекламтай нь харьцуулан харж өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз дээ.


 

Саяхан бараг 5 хоногийн өмнө Бизнэтвоорк гээд сайтанд гишүүн болон орвоо гэж. Зиак тэгээд бизнесийн сайт юм шиг байна лээ.Бизнесийн хамтрал 247.мн шиг гэхүүдээ. Блогоо бичин үзэл бодлоо хуваалцлаа үзсэн харсан болсон болоогүй гээд л гүй яахав шинэ танилуудтай ч болох шив. Гэтэл өнөөдөр өдөр Админаас нь ийм захиа хүлээн  аваад уур хүрч ямар хэрэглэгчид гишүүдээ хүндэтгэдэггүй тэртээх социализмын үеийн сайт вэ гэж бодлоо. Ирсэн захиаг харуулая. 

Админ : Humuus ruu nuruugaaraa harah ni zohisgui bish uu. Tseej zuragaa solino uu?

Site-iin udirdlaga.

Би : Би өөрийн аватарыг солихгүй гэж бодож байна. Би гишүүнийхээ эрхийг эдэлчий тэгэх үү?

Админ : Үгүйв Зургаа соли аль эсвэл зураггүй бай гээд зэргийг минь устгалаа.

Би өөрийн аватарийг хэрэглээд удаагүй ч тодорхой хугацаа бол өнгөрсөөн. Би олон ч сайтанд гишүүн бүх л сайтандаа энэ зургаа ашигладаг. Өөрийн аватараар Онлайн хшрээнд танигдсан энэ мийний нэг өрийн гэсэн орон зайг бий болгох хувь хүний сурталчиогаа гэж үзэж байна. Бухимдлаа илэрхийлэн Админруу нь дахин нэг майл бичихэд сайтнаас нь хөөгдчихлөө гэж. 

Ийм аймар дарамталсан сайт байж болох уу? Цаашдаа ийм жижиг сажиг юм хөөцөлдөж буй сайтууд хол явахгүй гэж бодож байна.


 

February 2010
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Recent Comments

  • cxr: mm ugaasaa ter admin ni jaahan sonin hun bna lee. ugeer jaahan hatgaj hun doromjildog . dahij hamtarch...
  • Tenda: Hey ene chin marketing ge bisde. Idej chadaagui ni tegvel Mr pizza d nam unatlaa marketer hiilgejee whehehe
  • express: odoo hamgiin goy pizza bol express pizza gej neegdsen blee utas n 50992424
  • sfsdf: guie yahav e sain setgesen bna shu
  • Rany Hoosfeld: Uul ni ih oilgood unshihiin bol heregtei saihan l niitlel bolson bna , Gehde nad metiin 10n jiliin...